Өндөр зэрэглэлийн орон сууцанд оршин суугчдын сэтгэл ханамжийн судалгааг хийж гүйцэтгэв

Өндөр зэрэглэлийн орон сууцанд оршин суугчдаас тус хорооллын орчин, үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, цаашид сайжруулах, анхаарах зүйлс болон шаардлагатай орчин үеийн шийдэл бүхий нэмэлт үйлчилгээний талаар дэлгэрэнгүй судалсан сэтгэл ханамжийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус судалгааг нэлэнхүй судалгааны аргыг ашиглан зохион байгуулсан бөгөөд мэдээлэл цуглуулалтад анкетын арга болон CATI аргыг ашигласан. Анкетын арга нь бэлтгэгдсэн судлаач (мэдээлэл цуглуулагч) судалгаанд оролцогчидтой биечлэн уулзаж, асуултуудыг нэг бүрчлэн асууж, програмд оруулах зарчмаар мэдээллийг цуглуулсан. Харин CATI арга нь биечлэн уулcзаж судалгаанд хамрагдах боломжгүй, эзэнгүй байсан өрхүүдээс асуулгын дагуу бэлтгэгдсэн судлаач (мэдээлэл цуглуулагч) утсаар судалгаа авсан юм.

Судалгааны үр дүнд иргэд илүү цаг хэмнэсэн, дэвшилтэт технологи ашигласан үйлчилгээг сонирхох болсон бөгөөд аюулгүй орчин, тав тухыг чухалчилж байлаа.