Өмнөговь аймгийн ЗДТГ–ын “Хэрэглэгчийн үнэлгээ-2019”

Өмнөговь аймгийн ЗДТГ –ын “Хэрэглэгчийн үнэлгээ” зөвлөх үйлчилгээний хүрээнд Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн хэрэгжилтийг  судалж, цаашид хэрэгжүүлэх, сайжруулах шаардлагатай үйл ажиллагааны талаар санал, зөвлөмж гаргалаа.

Уг судалгааны мэдээлэл цуглуулалтыг манай байгууллага нь Өмнөговь аймгийн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ” ТББ –тай хамтран 2019 оны 12 дугаар сарын 14-с 30-ны өдрүүдэд, нийт 15 сумын 2138 иргэнийг хамруулан зохион байгуулав.

Энэ удаагийн төсөлд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажилласан нь нэг талаас иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах, нөгөө талаас  хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн нь сайшаалтай байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Энэхүү үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх боломж олгосон Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй