Үүрэн холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийв

Манай компани “Үүрэн холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г 2012 оны 10-р сараас 11-р сарын хооронд орон даяар амжилттай хийж дууслаа. Тухайн судалгааны зорилго нь гар утас тогтмол хэрэглэдэг хүмүүсийн сэтгэл ханамжийн түвшин болон сэтгэл ханамжид нөлөөлдөг голлох үзүүлэлтүүд, тэдгээрийн нөлөөг тодорхойлох зорилготой байсан.

Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Завхан, Баян-Өлгий, Дорноговь зэрэг аймгуудыг хамруулан нэгэн зэрэг 5 500 хэрэглэгчдээс батлагдсан анкетын дагуу нүүр тулсан ярилцлагаар мэдээллийг цуглуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулах болон мэдээлэл шивэлтийн үеийн хяналтыг тусгай баг гүйцэтгэсэн бөгөөд үр дүнд үндэслэн сэтгэл ханамжийн индексийн нөлөөллийн загвар боловсруулсан. Энэхүү загвар нь манай улсад хийгдсэн анхны “CSI Model of Mongolia” нэртэй ажил байлаа.

Бидний хийсэн ажил үүрэн холбооны салбарын хөгжилд шинэ хуудас нэмээд зогсохгүй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.