Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран ажиллаа

Манай компани Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн /Хүүхдийн парк/ – гийн захиалгаар Улаанбаатар хотын хүн амын амралт, чөлөөт цагаа өнгөрөөж буй байдалд судалгаа хийсэн.

Энэхүү ажлыг бид одоо байгаа статистик мэдээллийн хүрээнд болон тусгайлсан түүвэр судалгаа явуулах байдлаар гүйцэтгэсэн. Хүмүүс амралт, чөлөөт цагаа хаана өнгөрөөдөг, хэдэн төгрөг зарцуулдаг, ямар шалгуураар үйлчилгээний газруудыг сонгодог гэх мэт сонирхолтой мэдээллийг бий болгож чадсан онцлог судалгаа байлаа.