“Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь” сэдэвт хэлэлцүүлэг форумд SICA компани оролцлоо

Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох #Ядуурлыг_устгах зорилтын хүрээнд 09 дүгээр сарын 25-ны өдөр “Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь” сэдэвт үндэсний форум хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм.

 

Уг форумд SICA компанийн Мониторинг үнэлгээний хэлтсийн захирал Ж.Пүрэвдулам “Хөгжлийн хөтөлбөрийн үр нөлөө ба тогтвортой байдал” сэдвийн хүрээнд СХД-ийн Өрхийн үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд амжилттай холбогдсон сайн туршлагын кэйс судалгааны үр дүнг оролцогч талуудад танилцууллаа.

Тус форум нь ядуурлыг бууруулах чиглэлээр зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн амьжиргааг сайжруулах, олон улсад ядуурлыг бууруулах гол арга зам болоод буй “Төгсөлтийн” аргачлалыг авч хэрэгжүүлсэн тэргүүн туршлагуудаа хуваалцсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд цаашид хамтран ажиллах талаар санал, зөвлөмжүүдийг гарган, үр дүнг харилцан ярилцав.  

 

SICA LLC – ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй