Ээлжит улс төрийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Нийслэл хотын зарим дүүргийн хэмжээнд нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх иргэдийн үнэлгээ, нам, улс төрчдийн рейтинг, тухайн дүүрэгт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготойгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн.

Судалгааг хоёрдогч мэдээлэл цуглуулах болон асуулга, анкетын арга ашиглан явуулсан. Пропорционал магадлалт санамсаргүй түүврийн арга ашиглан явуулсан бөгөөд түүврийн үндсэн нэгж нь Улаанбаатар хотын түүвэрт сонгогдсон дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж буй сонгуулийн насны иргэд байсан.

Энэ удаагийн судалгаагаар нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг улсын хэмжээнд судлахаас гадна дүүрэг, хороо, иргэдийн амьдарч буй орчин тойронд нь тулгамдаж буй асуудлыг нарийвчлан судалж үзлээ. Мөн нам, улс төрчдийн рейтинг, шилдэг улс төрчдийг тодруулсан бөгөөд иргэдийн улс төрийн идэвхи, оролцоо, итгэл, сонголтод нөлөөлөгч хүчин зүйлс, чухалчилдаг хүчин зүйлсийг судаллаа. Түүнчлэн иргэдийн хүсэн хүлээж буй улс төрчийн төсөөлөл, дүр зургийг гаргаж ирсэн нь маш сонирхолтой, үр дүнтэй болсон юм.