Эрүүл мэндийн төсөл, QUALY судалгааг хийлээ

Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Эрүүл мэндийн төслийн Тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдан “Хангайн бүсэд хэрэгжиж буй халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг-хэрэгцээг АЧАОЖ-д үндэслэн тооцоолох нь” сэдэвт “2-11/129-109” дугаартай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хангайн бүсийн 6 аймагт сүүлийн хоёр жилд халдварт бус өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дунд хоёр үе шаттай судалгааг амжилттай зохион байгуулсан.