Эрхэм харилцагч, хамтран ажиллагч Та бүхэндээ баярлалаа

Судалгаа, шинжилгээний “ЭС АЙ СИ ЭЙ” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдан, өдгөө 5 жилийн ойгоо угтаж байна. Таван жилийн хугацаанд бидэнтэй нэгдэж, бидний амжилтын түүхийг маань хамтдаа бичилцсэн Эрхэм харилцагч, хамтран ажиллагч Та бүхэндээ баярлалаа.

Гүйцэтгэсэн ажлын бүтэц:

Гүйцэтгэсэн ажлуудын бүтцийг авч үзвэл 38% нь нийгмийн судалгаа, 31% нь бизнесийн судалгаа, 14% нь тооллого, 9% нь улс төрийн судалгаа, 8% нь мониторинг судалгаа эзэлж байна.

Хамтран ажиллагч байгууллагуудын бүтэц:

Хамтран ажиллагч байгууллагуудын бүтцийг авч үзвэл 33% нь бизнесийн байгууллага, 31% нь төрийн байгууллага, 25% нь олон улсын байгууллага, 11% нь төрийн бус байгууллага эзэлж байна.