Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ–ын засвар механикийн заводод 2018–2031 онуудад хийгдэх өргөтгөл шинэчлэлийн ТЭЗҮ

Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ–ын “Засвар механикийн завод  (ЗМЗ)–д 2018–2031 онуудад хийгдэх өргөтгөл шинэчлэлийн ТЭЗҮ боловсруулах” ажлыг ОХУ–ын “Интрапрожект” ХХК –тай хамтран 2018–2019 онд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус зөвлөх үйлчилгээгээр Монгол Улсын уул уурхайн тоног төхөөрөмж, металл хийц, сэлбэг хэрэгслийн зах зээлийн судалгаа, Засвар механикийн заводын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн аудит, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тооцоо зэрэг олон талын судалгаа, шинжилгээг хийсэн бөгөөд ЗМЗ-ын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг 2018–2031 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, өргөтгөл шинэчлэл хийх боломжит хувилбарыг тогтоосон нь хамгийн том үр дүн байлаа.

Энэ төслийн хүрээнд манай хамт олон ОХУ, БНХАУ зэрэг хөрш улс орнуудын мэргэжлийн томоохон компаниудтай хамтран ажиллаж, туршлага солилцон, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсэндээ баяртай байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй