Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгааг хийв

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, эмчилгээний чанарт өгөх иргэдийн үнэлгээг тодорхойлоход энэхүү судалгааны гол зорилго оршсон.

Судалгааг пропорцониаль магадлалт санамсаргүй түүврийн аргыг ашиглан явуулсан.

  • Түүврийн анхан шатны нэгж нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд байсан.
  • Бүх хэвшлийн эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн төлөөллийг хамруулсан.
  • Тоон болон Чанарын судалгааны арга ашиглан мэдээлэл цуглуулалтыг хийсэн.
  • Чанарын судалгааны мэдээлэл цуглуулалтыг ганцаарчилсан ярилцлагын арга ашиглан явуулсан.

Судалгааг дараах 3 дэд сэдвийн хүрээнд явуулсан. Үүнд:

  1. Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн ерөнхий төлөв, үйлчлүүлдэг давтамж,
  2. Эмнэлгийн байгууллагад өгсөн иргэдийн үнэлгээ,
  3. Эрүүл мэндийн үйлчилгээнд өгөх иргэдийн санал зэрэг болно.