Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, эмчилгээний чанарт өгөх иргэдийн үнэлгээг тодорхойлоход энэхүү судалгааны гол зорилго оршсон.
Судалгааг пропорцониаль магадлалт санамсаргүй түүврийн аргыг ашиглан явуулсан.
- Түүврийн анхан шатны нэгж нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд байсан.
- Бүх хэвшлийн эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн төлөөллийг хамруулсан.
- Тоон болон Чанарын судалгааны арга ашиглан мэдээлэл цуглуулалтыг хийсэн.
- Чанарын судалгааны мэдээлэл цуглуулалтыг ганцаарчилсан ярилцлагын арга ашиглан явуулсан.
Судалгааг дараах 3 дэд сэдвийн хүрээнд явуулсан. Үүнд:
- Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн ерөнхий төлөв, үйлчлүүлдэг давтамж,
- Эмнэлгийн байгууллагад өгсөн иргэдийн үнэлгээ,
- Эрүүл мэндийн үйлчилгээнд өгөх иргэдийн санал зэрэг болно.