Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл явцын судалгааг явуулж байна

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ ЯВЦЫН СУДАЛГАА” (ЭХЭБС) – г явуулж байна. Энэхүү судалгаа нь Мянганы сорилын сан (МСС)-гийн хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд гол зорилго нь эд хөрөнгийн бүртгэлийн үйл явц, зарцуулах хугацаа болон зардлыг тодорхойлох бөгөөд бүртгэлийн үйл ажиллагааны үр ашгийг үнэлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах юм.

Иргэдийн эд хөрөнгөө бүртгүүлэх бүхий л үе шатыг хамрах зорилгоор үе шат болгонд тусгайлан бэлтгэсэн асуулгуудаар 3 болон түүнээс олон удаа ярилцлага хийсэн бөгөөд тухайн хүнтэй бүртгэлийн үйл ажиллагааг нь хамт эхлээд, хамт дуусгаж байгаагаараа онцлог байлаа.

Хамтарсан судалгааны баг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын ЭХЭБГ-т байрлаж судалгаа явуулсан бөгөөд бидэнтэй хамтран ажилласан ЭХЭБГ-ын хамт олондоо талархал илэрхийлье.