Шинэ төрлийн Корона вирусийн мэдээллийг баттай эх сурвалжаас…

Өмнөд хөршид шинэ төрлийн корона вирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан манай улс тус вирусийн халдвар дамжих дунд эрсдэлтэй оронд тооцогдож байна. Энэхүү вирус нь улирлын томуу халдварын шинж тэмдэгтэй төстэй бөгөөд хурдан хүндрэх эрсдэлтэй байна.

Тус вирус нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр анх илэрсэн бөгөөд Хятадын Ухань хотын далай болон амьтдын худалдааны захаас гарсан хэмээн үзэж байгаа юм. Ямар амьтнаас халдварласан нь тодорхой бус байгаа хэдий ч могой эсвэл сарьсан багваахай гэж таамаглаж байгаа юм.

Вирус нь амьтнаас хүнд халдаж байгаа нь тодорхой болсон юм. Ингэхдээ агаар дуслын замаар, аманд вирус орох байдлаар халдахын зэрэгцээ нүдэнд вирус орсон тохиолдолд мөн адил хэлбэрээр халдвар авч байгаа юм. Улаанбаатар хотын цагаар 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18:00 минутад Хятадын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар нийт 5,578 халдвар авсан тохиолдол илэрч 131 хүн нас барсан байна.

Вирус судлаачдын үзэж буйгаар:

  • Вирус судлаач Гуан И “энэ удаагийн вирус нь SARS-аас 10 дахин том” байх эрсдэлтэй. Тэдний үзэж байгаагаар цагаан сарын баяртай холбогдуулан тархалтыг зогсоох үеийг аль хэдийнээ алдсан талаар дурдсан.
  • Johns Hopkins University-ийн эрдэмтэн Эрик Тонерийн хэлж буйгаар SARS-тай харьцуулахад хор хөнөөл нь бага ч гэлээ тархалт нь хурдан байгаа талаар дурдсан.

Эрдэмтдийн үзэж буйгаар:

  • Тархалт дөнгөж эхэлж байгаа бөгөөд энэ 3 дугаар сард оргил үедээ хүрч 5 дугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
  • Тэдний тооцоолж буйгаар сая сая хүн халдвар авсан бөгөөд хөл хорио тогтоосон ч тийм ч ач холбогдолтой биш гэж үзэж байна.
  • Энэхүү вирусээс үүдэн Хятадын эдийн засгийг бүрдүүлэгч томоохон мужуудад тээвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбар буурах хандлагатай боллоо.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Өвчний Хяналтын Урьдчилан сэргийлэх Төв (CDC), Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (CEDC) , Үндэсний эрүүл мэндийн комисс (NHC), DXY зэрэг төрөл бүрийн эх сурвалжуудаас кейсийн мэдээллийг  цуглууллаа. DXY бол Хятадын вэбсайт бөгөөд Үндэсний эрүүл мэндийн комисс болон орон нутгийн CCDC-ийн тайланг бодитой богино хугацаанд нэгтгэдэг.

Энэхүү хяналтын самбар нь мэдээллийн ил тод эх үүсвэртэй болгох,  дэгдэлтийн нөхцөл байдлын талаар олон нийтэд ойлгомжтой мэдээлэл өгөх зорилготой юм. Та бүхнийг баттай эх сурвалжаас мэдээллээ авахыг уриалж байна.

Эх сурвалж:

https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html#/bda7594740fd40299423467b48e9ecf6

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй