ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

SICA –чууд бид 2019 оныхоо ажлын үр дүн, амжилт бүтээлийг дүгнэн, шинэ жилийн цэнгүүнээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Улиран одож буй ондоо ажлын үр дүнгээр хамт олноо манлайлан ажилласан шилдгүүдээ энэ өдөр шагнаж, урамшуулав.

2019 онд хамгийн олон судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийж, судлаачдаа хошуучлан ажилласан “ШИЛДЭГ СУДЛААЧ” –аар А.Түвшинбилэг, хамгийн олон төслийг гүйцэтгэсэн амжилтаар “ШИЛДЭГ АЖИЛТАН” –аар Э.Должин нар тус тус шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан юм.

Түүнчлэн олон жил тууштай, авъяас чадвараа дайчлан, сэтгэл зүрхээ зориулан, өөрсдийн үнэ цэнийг бүтээн ажиллаж чадсан ажилтнуудаа “ҮНЭ ЦЭНЭТЭЙ АЖИЛТАН” –аар өргөмжиллөө.

2013 оноос хойш тууштай ажилласан Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын хэлтсийн менежер Э.Нямдавааг байшин барихад нь дэмжлэг үзүүлж 10,000,000 төгрөг, 2011 оноос үнэнчээр хүчин зүтгэсэн ахлах менежер Х.Долгормааг 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгөөр тус тус урамшууллаа.

Өөрсдийн авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ бусдаа манлайлан 2019 оны шилдгүүдээр шалгарсан ажилтнууддаа амжилт хүсэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

SICA компаниар овоглосон бид ирж буй 2020 ондоо амжилт бүтээлээ илүү бататган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй, бодит хувь нэмрээ оруулахын төлөө өдөр бүр бүтээлч, эрч хүчээр дүүрэн ажилласаар байна…👏👏👏🎄🎉🎊2️⃣0️⃣2️⃣0️⃣

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй