Шинэ жилийн мэнд хүргэе!

Улиран одож буй 2020 он цар тахлын дэгдэлттэй, сорилт ихтэй жил байсан хэдий ч эрхэм харилцагч, хамтран ажиллагч та бүхний минь хувьд чамлахааргүй амжилттай байсан гэдэгт итгэлтэй байна.

Бидний хувьд ч дэвшилтэт технологийг цаг тухай бүрд нь нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа хэвийн горимоор, тасралтгүй явуулж, чамгүй амжилт бүтээлийг гаргаснаа онцлон, та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Олон улсын стандартад нийцсэн судалгааны жишиг оффисыг тохижуулж, ажилтнууддаа илүү тохилог, тав тухтай орчныг бүрдүүлэв.

  • Олон улсын жишигт нийцсэн судалгааны оффисын байртай болсон нь бидний хувьд бахдам амжилтын маань нэг байлаа. Бид хөндлөнгийн хяналтын хэсэгтэй бүлгийн ярилцлагын өрөө, утсаар мэдээлэл цуглуулах өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөөнүүдээ шинэчлэн тохижуулснаас гадна, ажилтнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах, кофе цайгаа уух чөлөөт бүсийг бий болголоо.

Нийгмийн хариуцлагын хүрээнд, өөрсдийн зардлаар нийгэм, эдийн засагт чиглэсэн судалгаануудыг гүйцэтгэн, олон нийтэд үр дүнг нээлттэй танилцуулав.

  • Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох анхны шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг зөвлөх Ө.Ганзоригтой хамтран гүйцэтгэж, 2020 оны 04 сард үр дүнг танилцуулав.
  • “Бүтээмжтэй Монгол хүн” судалгааг байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээний “Right Mind Solution” ХХК-тай хамтран гүйцэтгэж, 2020 оны 05 сард үр дүнг танилцуулав.
  • “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох” судалгааны үргэлжлэл болгон, “Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо” судалгааг 2020 оны 05 сард гүйцэтгэж, үр дүнг танилцуулав.
  • Хатуу хөл хорионы дэглэмд улс даяараа шилжсэнтэй холбогдуулан “Хөл хорионы үеийн өрхийн нөхцөл байдал” судалгааг гүйцэтгэж, 2020 оны 12 сард үр дүнг танилцуулав.

Бид үйлчилгээ үзүүлэхээс гадна БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэдэг болов.

  • Судалгаа шинжилгээний чиглэлээр сурдаг, тус чиглэлийг сонирхдог, ажилладаг хүмүүст хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг хуваалцах зорилгоор DATA PLAY подкастыг 2020 оны 02 дугаар сараас эхлэн бэлтгэж хүргэв. Датанаас эхлээд, судалгааны зах зээлийн талаарх ойлголт, мэдээлэл хүргэсэн нийт 10 дугаарыг сонсогчдодоо хүргэсэн байна.
  • Судалгаа хэмээх оюуны бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулах, Монгол Улсад илүү олон судалгаа хийгдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор DATAMON.MN платформыг хөгжүүлж, 2020 оны 04 сард олон нийтэд танилцуулсан. Тус платформыг мэргэшсэн судлаач, хэрэглэгчдийг холбох хэрэгцээнд тулгуурлан хөгжүүлснийг дурдахад таатай байна.
  • Монголдоо анхны CAWI мэдээлэл цуглуулалтын WWW.ESURVEY.MN платформыг танилцуулж, албан ёсны нээлтийг 2020 оны 05 сард хийсэн.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй