Шингэн хүнс борлуулдаг цэг тодорхойлох /mapping/ судалгааг хийв

Манай компани нь 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт “Шингэн хүнс борлуулдаг цэг тодорхойлж, интернетэд суурилсан веб программ боловсруулах” судалгааг амжилттай зохион байгууллаа.

Тус судалгаа нь газар зүйн байрлалаар нь Google map программд цэгийг тэмдэглэхээс гадна, дүн шинжилгээ хийх боломжтой зах зээлийн мэдээллийг цуглуулан мэдээллийн сан үүсгэн зураг, цэгийн мэдээлэлтэй холбосноороо цогц, шинэлэг ажил болсон.

Мөн энэхүү программ нь цэгийн мэдээллийг нарийвчлалын түвшинтэйгээр харах, мэдээллийг нэмэх, хасах, засварлах боломжтой юм.