Чех Улсын “Алфакон” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ

МҮХАҮТ болон Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яамны хамтарсан “МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМ – 2019” 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус форумд Чехийн уул, уурхай, барилга, технологийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг 16 компани, Монголын талаас 70 гаруй компанийн 100 гаруй төлөөлөгч оролцож, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн юм.

Уг арга хэмжээний хүрээнд “Алфакон” ХХК-ийн Захирал Ф.Тёплый болон “Эс Ай Си Эй” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Лхагважаргал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Алфакон” ХХК нь худалдаа үйлчилгээ болон зөвлөх үйлчилгээний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Чех Улсын томоохон компаниудын нэг юм.

Бид бүхэн “Алфакон” ХХК-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд Монголд айлчилж байгаа ажилд нь өндөр амжилт хүсье.

 

SICA LLC – ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй