Цалин хөлсний бүтцийн судалгаа – 2021

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй “ ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захиалгаар “Цалин хөлсний бүтцийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалт хийх, мэдээллийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Судалгааны мэдээлэл цуглуулалтын бэлтгэлийг хангах, мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх ажлыг 2021 оны 07 дугаар сарын 05–ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14–ний өдрийн хооронд зохион байгуулав.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар Бизнес регистрийн санд нийт 200,4 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 94,4 буюу 47.1 хувь нь байнгын үйл ажиллагаа явуулдаг, 59,2 мянга буюу 29.6 хувь нь үйл ажиллагаа эрхлэн явуулаагүй, 41,4 мянга буюу 20.7 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон, 3,0 мянга буюу 1.5 хувь нь бүрэн зогссон, 2,2 мянга буюу 1.1 хувь нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна. Байнгын үйл ажиллагаа явуулдаг нийт эх олонлогоос эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажиллагчдын тоо, байршил харгалзан  2700-иас доошгүй аж ахуй нэгжийг түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулахыг зорин ажилласан юм.

Үнэт цагаа гаргаж, судалгаанд идэвхтэй оролцсон нийт байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхний өгсөн мэдээллийг зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор ашигласан бөгөөд бодлого боловсруулагчдын суурь мэдээлэл болсон болно.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй