Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааны ажлыг зохион байгууллаа

Манай компани нь Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институт байгууллагын захиалгаар Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийн Барометрийн судалгааг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус судалгааг Монгол Улсын хэмжээнд, орон даяар нийт 1644 аж ахуйн нэгж, байгууллагад явуулсан бөгөөд цуглуулсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг эх олонлогт тархаан тооцож, үр дүнг гаргасан нь Монгол улсын нийт аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн төлөөлж чадаж байгаа юм. 

Ойрын нэг жилийн хугацаанд /2013.04-2014.03/ ажлын байр дунджаар 14.9 хувиар өсөх хандлагатай байгаа бөгөөд Дотоодын Хөдөлмөрийн зах зээлд 75.4 мянган байнгын болон түр ажлын байр бий болно.

Судалгааны үр дүнгээс харахад барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, зочид буудал, зоогийн газрын салбаруудад ажиллах хүчний эрэлт хамгийн өндөр хувьтай байна.