Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа-2019

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй “ ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захиалгаар “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалт хийх, мэдээллийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний ажлыг 5 дахь жилдээ гүйцэтгэв. Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2019 оны 08 сарын 01–ний өдрөөс 11 сарын 30–ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүн нь  2020 оны 03 сарын 02–ны өдрөөс хойш олон нийтэд нээлттэйгээр танилцуулагдах юм. Иймд судалгааны дэлгэрэнгүй тайлантай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн цахим хуудаст (http://rilsp.gov.mn/tasudalgaa.php) зочлон танилцаарай.

Энэхүү судалгаанд Монгол Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 18 салбарын төлөөлөл,  3642  аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж ирэх жилийн ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох суурь мэдээллийг цуглуулсан болно.

Бидэнд үнэт цагаа гарган, судалгаанд идэвхтэй оролцсон нийт байгууллагууддаа талархал илэрхийлье!

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй