“Хүрэл тогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэлээ

Эс Ай Си Эй ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд залуу эрдэмтэн судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаануудыг ивээн тэтгэдэг уламжлалтай билээ.
Бид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүрэлт тогоот эрдэм шинжилгээний бага хурлын нийгэм, хүмүүнлэгийн салбар хуралдааны тусгай байрыг 3 дахь жилдээ ивээн тэтгэн, дэмжиж ажиллаа.
Энэ жилийн “Хүрэл тогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр байрыг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, докторант Т.Эрдэнэ-Очир “Хэлний судлалын үүднээс метофорыг харьцуулан судлах арга зүй” сэдэвт бүтээлээр, хоёрдугаар байрыг ХСИС-ийн докторант Б.Мөнхдорж “Хорих ялыг дүйцүүлэн тооцоход математик, статистикийн аргачлал ашигласан нь” сэдэвт бүтээлээр, гуравдугаар байрыг ШУТИС-ийн докторант М.Бурмаа “Ухаалаг хотын түвшний үнэлгээ” сэдэвт бүтээлээрээ тус тус шалгарав.
Эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон нийт залуу судлаачдынхаа цаашдын ажилд амжилт хүсье.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.