“ХҮРЭЛ ТОГООТ-2015” оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал

Манай компани нь Нийгэм – Хүмүүнлэгийн Шинжлэх Ухааны залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан “ХҮРЭЛ ТОГООТ – 2015” оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлын ивээн тэтгэгчээр оролцсон юм.

Энэхүү арга хэмжээ нь 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн гран при, тусгай байрын шагналтнуудаар дараах эрдэмтэн, судлаачид шалгарсан.

Гран при шагналыг П.Даваапил /МУИС-ийн ШУС-ийн багш, магистр/-“Улсын санд худалдан авсан дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх нь” сэдвээр, Ж.Ууганбаатар /ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ЭША, докторант/-Б.Ренчиний “Цогт тайж” кино зохиолын өгүүлэмжийг хэн хөтөлнө вэ? сэдвээр хүртэв. Харин тусгай байрын шагналыг Г.Батболд /ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, археологич, ЭША, докторант/ Түрэгийн нэрт жанжин Билгэ Тоньюкукийн гарал угсааг нягтлах нь сэдвээр, Г.Сайнбилэг /СЭЗДС-ийн бизнесийн удирдлагын тэнхимийн багш, магистр/ “Хоёр талын харилцан итгэлцэлд суурилсан урт хугацаанд хамтран ажиллах шийдвэр гаргах нь” сэдвээр тус тус хүртсэн юм.

04

Нийт залуу эрдэмтэн, судлаач нарыг ирэх жилийн наадамд идэвхитэй оролцохыг уриалж байна. Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт судлаач нарынхаа цаашдын бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй