“Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” –ийн дунд шатны үнэлгээ

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нь “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг төлөвшүүлж, цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, тэмцэл зохиох, боломжийг бүрдүүлэхэд орших бөгөөд 2017-2021 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих юм.

Дунд шатны үйлчилгээний ажлын хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажилладаг төрийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлж, цаашид шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг боловсрууллаа.

Хамтран ажилласан бүх оролцогч талуудын төлөөллүүддээ талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй