Хүн ам, орон сууцны улсын тооллого 2010 -ыг амжилттай хийлээ

Хүн ам, орон сууцны тооллого нь 10 жилд нэг удаа зохион байгуулж явуулдаг үндэсний хэмжээний томоохон ажлын нэг билээ. Манай улс түүхэн дэх 10 дахь удаагийн тооллогоо амжилттай зохион байгуулж нэгдсэн үр дүнгээ гаргаад байна. Энэхүү амаргүй ажлыг амжилттай зохион байгуулсан ҮСХ болон ХАОСТТ-ны хамт олондоо баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Манай компаний зөвлөхүүд тооллогын үр дүнд үндэслэн хийгдэх “Жендэрийн тэгш байдал”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн сэдвүүдээр гүнзгийрүүлсэн судалгааг хийж байна. Бид үндэсний хэмжээний энэхүү томоохон ажилд оролцох болсондоо туйлын баяртай байна.