Хэрэглэгчийн хэрэглээний хандлагыг тодорхойлох судалгааг хийв

Баянгол, Сонинохайрхан дүүргийн зорилтот бүс нутагт оршин суудаг өрхийн  худалдан авалтын зан төлөвийг нарийвчлан судаллаа.

Судалгааны хамрах хүрээг зорилтот бүс нутгийн газар зүйн байршлаас хамааруулан 3 бүс нутагт хуваасан бөгөөд тодорхой шалгуур тавин, тус шалгуурыг хангасан оролцогчдыг бүлгийн ярилцлагадаа урьж оролцуулсан.

Судалгааг чанарын судалгааны бүлгийн ярилцлагын аргаар 2017 оны 3 сарын 12–14–ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд нийт 15 өрхийн төлөөллийг хамруулав.

Бүлгийн ярилцлагаар үндсэн 5 чиглүүлэх асуултын хүрээнд дэлгэрэнгүй ярилцаж, үр дүнг нэгтгэн, дүгнэлт зөвлөмж боловсруулсан. Үүнд:

  • Худалдан авалтын хандлага (Хэзээ, хаанаас, хэрхэн);
  • Худалдан авалтад нөлөөлөгч хүчин зүйлс;
  • Зорилтот худалдааны төвийн талаарх сэтгэгдэл;
  • Хэрэглэгчийн цаашдын хэрэглээ, худалдан авалтын хандлага;
  • Хөнгөлөлт, урамшууллын талаарх мэдээлэл авдаг эх үүсвэр зэрэг болно.

Чанарын судалгааны үр дүнг захиалагч байгууллага маань талархан хүлээн авсан бөгөөд шинээр нээх салбарын стратеги, маркетингийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой юм.