Худалдаа, үйлчилгээний төвийн талбайн баталгаажуулах судалгаа

Бид бүхэн “Мастер түншлэл” ХХК-ийн захиалгаар “Худалдаа, үйлчилгээний төвийн талбайн баталгаажуулах судалгаа”-г зорилтот 2 бүсийн хүрээнд амжилттай гүйцэтгэлээ.

Судалгааг тоон, чанарын мөн тооллогын аргуудаар гүйцэтгэсэн бөгөөд зорилтот бүсийн иргэд, оршин суугчид, бизнес эрхлэгчдээр концептийн бүтээгдэхүүн үйлчилгээг тестлүүлэх, өрхийн зан төлөвийг судлах, бүсийн худалдаа, үйлчилгээний цэг, хүний болон автомашины урсгалын тооллогыг гүйцэтгэх, худалдаа, үйлчилгээний талбайн реалторуудтай ярилцах замаар төслийн концепцийг баталгаажуулах, дүгнэлт, зөвлөмж өгөхөд энэхүү судалгааны зорилго оршино.

Шинээр баригдах гэж буй худалдаа, үйлчилгээний төвийн концептийг судалгаанд хамрагдсан хүн бүрд танилцуулж, бэлтгэсэн тусгай асуултуудыг асуух замаар тест хийсэн ба оролцогчдын зан төлөвийг юуг?, хэдээр?, хаанаас? Ямар давтамжтайгаар? Хэнтэй? Гэсэн асуултуудаар шинжилж (7O/7C шинжилгээ) тодорхойллоо. Судалгаагаар зорилтот бүсийн иргэдэд тус худалдаа, үйлчилгээний төв таалагдаж байгаа эсэх, үйлчилгээ авах эсэх, бусдаас ялгаралтай байж чадаж байгаа эсэх зэрэг асуудлуудыг тодорхойлохоос гадна өрхүүдийн бүсээсээ хангаж байгаа болон хангагдахгүй байгаа хэрэгцээнүүдийг илрүүлсэн. Ингэснээр концептоо дахин сайжруулах, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг тус бүсэд нийлүүлэх шаардлагатай байгаа зэрэг худалдаа, үйлчилгээний төв амжилттай хэрэгжих чухал мэдээллүүдээр хангаж өгсөндөө баяртай байна.

Судалгаанд үндэслэн шийдвэр гаргахыг эрхэмлэсээр ирсэн “Мастер түншлэл” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй