Хорека сувгийн зах зээлийн багтаамж тооцох судалгааг хийж гүйцэтгэлээ

Манай компани нь “ХоРеКа сувгийн зах зээлийн багтаамж тооцох судалгаа”-г 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус судалгаа нь Улаанбаатар хотын ХоРеКа сувгийн зах зээлийн хэмжээг тодорхойлох, борлуулалтын сувгууд, тэдгээрийн борлуулалтын хэмжээ, борлуулалтын урсгалыг тооцож, мэдээллийн сан үүсгэж, дүн шинжилгээ хийх зорилготой байсан.

Энэхүү судалгаагаар бид ХоРеКа сувгийн зах зээлийг цогцоор нь судалж, тус зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэлэнхүй болон зорилтот бүлгийн 2 түвшинд хуваан авч үзсэн.

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт нүүр тулсан ярилцлагын аргаар үйлчилгээний цар хүрээ, бүтээгдэхүүний төрөл, борлуулалтын хэмжээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хэлбэр, бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллага, үйлчлүүлэгчдийн төрөл зэргээр дэлгэрэнгүй судалж үзсэн нь үр дүнтэй ажил боллоо.