Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэрэглэгчийн үнэлгээ

Бид УУХҮЯ-ны захиалгаар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэрэглэгчийн үнэлгээ”-г амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны гол зорилго нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн захиргааны төв байгууллагаас хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтийн үр дүн, иргэдэд үзүүлж буй ажил, үйлчилгээний талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлахад оршсон бөгөөд УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, хөтөлбөр, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг шууд хүртэгч Нийслэл дэх хуулийн этгээдийн ажилтнууд, болон мэргэжлийн төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг судалгаанд хамруулсан. Судалгааны үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Үүнд:

  • Иргэдийн үйлчилгээнд өгч буй сэтгэл ханамжийг тодорхойлох,
  • Үйлчилгээ авахад иргэдэд тулгамдаж буй асуудлыг судлах,
  • Судалгааны үр дүнд үндэслэн үйлчилгээний чанар, хүртээмжид дүгнэлт өгөх.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцааг зэрэг 8 бүлэг асуултаар Лайкертын хэмжүүрийн утгыг ашиглан авсан.

Салбарын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний хүртээмжийг сайжруулах хүрээнд хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгүүлэн хамтран ажлласан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох мэргэжилтэн, алба хаагчдад ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй