Уул уурхайн салбарын олон нийттэй харилцах харилцааны судалгааг хийж гүйцэтгэв

Шведийн Геологийн AБ компани ба Монгол Масс Медиа Групп ХХК-тай хамтран ЭБЭХЯ-ны харилцааны стратеги ба чадавхыг сайжруулах төсөлд ажиллаж байна. Төслийн хүрээнд бид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ, уул уурхайн хөгжил, түүний эдийн засаг, байгаль орчинд үзүүлж буй нөлөөг судлах зорилготой түүвэр судалгаа явуулж байна.

Судалгаа нь Улаанбаатар хот болон уул уурхай ихтэй, уул уурхайн багатай, урт хугацаанд уул уурхайн үйл ажиллагаа явагдсан, бичил уул уурхайн ихтэй гэсэн шалгуураар сонгогдсон газруудад хийгдсэн юм.