Авлигатай тэмцэх газрын захиалгаар “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Судалгаанд “Улс төрийн хүрээ” болон “Хууль, хяналтын байгууллагын хүрээ”-ний төлөөлөл болсон 66 шинжээчдийг хамруулсан юм.
Судалгаанд хамрагдсан 66 шинжээчдийг дараах салбар, хүрээнээс сонгож хамруулсан. Үүнд:
- Нийтийн алба (шүүх, хууль сахиулах салбараас бусад);
- Шүүх, хууль сахиулах салбар;
- Хэвлэл мэдээллийн салбар;
- Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага;
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага;
- Бодлогын судалгаа, олон нийтийн санаа бодлын судалгаа;
- Бизнесийн салбар;
- Иргэдийн төлөөлөл.
АВЛИГАГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА…