Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн судалгаа

Манай компани нь Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захиалгаар Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, багтаамж, өнөөгийн нөхцөл байдал болон иргэдийн орон сууц худалдан авах хандлага, боломжийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Барилгын материалын зах зээл, орон сууцны эрэлт, нийлүүлэлт, орон сууцны өртөг, зардлын бүтцийг судлахаас гадна иргэдийн орон сууц худалдан авах хэрэгцээ, худалдан авалтад нөлөөлөгч хүчин зүйлс, чухалчилдаг үзүүлэлтүүд, орон сууцны боломжит үнэ, төлбөрийн нөхцөл болон худалдан авахыг хүсч буй сууцны байршил, давхар, өрөөний сонголт, зохион байгуулалт, талбайн хэмжээ, орчин, хийц зэргийг нарийвчлан судалсан юм. Түүнчлэн орон сууцны зээл, урьдчилгаа төлбөрийн талаар тодруулсан бөгөөд зээлийн өрх гэрт үзүүлэх нөлөөг судалснаараа онцлогтой байлаа.

Энэхүү судалгааг захиалагч тал маань талархан хүлээн авсан бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх богино болон дунд хугацааны бодлогыг боловсруулахад судалгааны үр дүн чухал ач холбогдолтой юм.