Улаанбаатар хотын гэр хорооллын зуух, түлшний хэрэглээний судалгаа

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн зуух, түлшний хэрэглээний судалгааг 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийлээ.

Судалгааг пропорционал магадлалт санамсаргүй түүврийн аргыг ашиглан Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт явуулсан бөгөөд тоон болон чанарын судалгааны аргаар мэдээлэл цуглуулалтыг хийсэн.

Түүнчлэн сайжруулсан зуухны хэрэглээг нарийвчлан судалж, энгийн зуух ашиглаж байгаа хэдий ч өмнө нь сайжруулсан зуух авч байсан эсэх, сайжруулсан зуухны төсөлд хамрагдахгүй байгаа шалтгаан, хамт амьдардаг давхар өрх нь сайжруулсан зуух авч байсан эсэхийг дэлгэрүүлэн судалсан нь ач холбогдолтой байлаа. Чанарын судалгаагаар сайжруулсан зуух хэрэглэхэд тулгамдаж буй бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гол төлөв ярилцсан.

Сайжруулсан зуухны ашиглалттай холбоотой олон сонирхолтой үр дүнгүүд гарсан бөгөөд судалгааны үр дүнг ном болгон хэвлүүлэн захиалагч байгууллагад хүргүүлсэн юм.

УТААГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ…