Sica LLC - ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
15850
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15850,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

ТӨСЛИЙН САН ҮҮСГЭХ, ХӨГЖҮҮЛЭХ

Одоогийн байдлаар манай компанийн төслийн санд 40 гаруй салбар чиглэлийн 100 орчим төсөл хөтөлбөр байршиж байна. Та өөрийн сонирхож буй салбар чиглэлийн төслийг хүссэн үедээ татаж авахаас гадна өөрийн хэрэгжүүлэх гэж буй төслийн зорилго, зорилтод нийцүүлэн сайжруулж авах боломжтой. Мөн дээрх санд таны хүссэн төсөл байхгүй тохиолдолд та манай төслийн нэгжтэй холбогдон мэргэжлийн өндөр түвшинд бичүүлж авах боломжтой.

НЭЗНҮ (Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ)

НЭЗНҮ-д аливаа үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний зайлшгүй болон урьдчилан төсөөлөөгүй үр дагавар, эерэг сөрөг нөлөөлөл, тэдгээрээс үүдэн бий болох нийгмийн өөрчлөлтийг задлан шинжлэх, үнэлэх менежментийн үйл ажиллагаанууд багтдаг. Үйл ажиллагаа, арга хэмжээний хүрээнд хүмүүсийн амьдрал болон байгаль орчныг илүү тогтвортой, тэнцвэртэй болгоход НЭЗНҮ-ний үндсэн зорилго оршино. Нөлөөллийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  • Шууд нөлөөлөл
  • Шууд бус нөлөөлөл
  • Хавсарсан нөлөөлөл

НЭЗНҮ нь дараах дэд сэдвүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Эдийн засаг, бизнесийн хөгжил
  • Хүн ам
  • Ажил эрхлэлт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Соёлын өв
  • Байгалийн нөөц
  • Газар зүйн онцлог
  • Хөдөө аж ахуй
  • Бусад

Дээрх нөлөөллийн үнэлгээнээс гадна тухайн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хамрагдах салбарын болон шаардагдах бусад судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэнэ.

ТЭЗҮ (Техник, эдийн засгийн үндэслэл)

Төсөл хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөлөөллийг цогц байдлаар тооцдог өргөн цар хүрээ бүхий үйл ажиллагаа юм. Үүний үндсэн дээр бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, орон нутаг болоод улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгнө. ТЭЗҮ-ийн хүрээнд дараах асуудлуудыг судалж, үнэлэх боломжтой. Үүнд:

  • Техник технологийн хувьд хэрэгжих боломж
  • Эдийн засгийн хувьд хэрэгжих боломж
  • Хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломж
  • Үйл ажиллагааны хувьд хэрэгжих боломж
  • Цаг хугацааны хувьд хэрэгжих боломж

Уг төсөл хэрэгжих боломжтой эсэхийг тодорхойлохоос гадна төслийг цаашид нарийвчлан судлах, төслийн санхүүжилтийг шийдэх баримт бичиг болохын зэрэгцээ төслийг хэрэгжүүлэх, зогсоох, үргэлжлүүлэн судлах гэсэн тодорхой шийдэлд хүрэхийн тулд ТЭЗҮ-г хийж гүйцэтгэдэг.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ

Бид төрийн, олон нийтийн болон олон улсын байгууллагатай хамтран нийгэм, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөдөөгийн хөгжил зэрэг нийгмийн салбар бүрд бүх шатны төсөл хэрэгжүүлэх, төслийн менежмент хийж байна.

Манай компани нь нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч байгууллага бөгөөд компанийн зүгээс санаачлан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн асуудлуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа ба төсөл хөтөлбөрийн цар хүрээ, чиглэлийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Бидний хийсэн судалгааны ажлууд