Төрийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-ийн авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ

Авлигатай тэмцэх газрын захиалгаар “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийх” мониторинг судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийт тайлан ирүүлсэн 39 төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн авлигын эсрэг үйл ажиллагааны гүйцэтгэлд үнэлгээг хийсэн юм. Үнэлгээг хийхдээ үндсэн 2 мэдээллийн эх үүсвэрт үндэслэсэн ба нэгдүгээрт ААН-үүдээс ирүүлсэн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлан, нотлох баримтууд, хоёрдугаарт тухайн ААН-үүдийн цахим хуудаст байршиж буй мэдээлэлд үндэслэсэн.

Үнэлгээний ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ба үр дүнг 12 дугаар сарын 09-ний Авлигын эсрэг олон улсын өдрөөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.