Төрийн байгууллагуудын Шударга Байдлын Үнэлгээг хийж гүйцэтгэлээ

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.

Энэхүү чиг үүргийн хүрээнд манай байгууллага төрийн байгууллагуудын дунд шударга байдлын үнэлгээг дараах зорилго, зорилтуудын хүрээнд явуулсан. Үүнд:

  • Шударга ёсыг бэхжүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, авлигыг таслан зогсоох болон төрийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах;
  • Тухайн байгууллагын үнэлгээг нэмэгдүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох;
  • Үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар төрийн байгууллагын зүгээс үнэлгээний үр дүнг сайжруулах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, авлигыг бууруулах санал, санаачилга өрнүүлэх, эрмэлзлийг бий болгох.

Уг судалгааг төрийн байгууллагуудын гадаад шударга байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, шинжээчийн үнэлгээ-ний 62 дэд үзүүлэлтэд тулгуурлан үнэлүүлсэн бөгөөд нийт 62 байгууллагын 9411 төрийн байгууллагын ажиллагчдыг хамруулсан.

 

Судалгаанд идэвхтэй оролцсон нийт төрийн байгууллагууд болон ажиллагсдад гүнээ талархаж байна.

Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа!