Төгсөгчдийн хөдөлмөрийн эрхлэлтийн судалгааг хийж дууслаа

Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институтийн захиалгаар “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”–г 2014 оны 09 дүгээр сарын 15–ны өдрөөс 11 дүгээр сарын 15–ны өдрийн хооронд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Их, дээд, сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдөөс мэдээлэл цуглуулалтыг хийсэн. Үүнд:

  • 2013 онд Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамрагдсан 2010/2011 оны хичээлийн жилийн төгсөгчид,
  • 2012/2013 оны хичээлийн жилийн төгсөгчид тус тус түүврийн хүрээг бүрдүүлсэн.

Энэ удаагийн судалгаа нь 2012/2013 онд их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, түүнд тулгамдаж буй асуудлыг өмнөх 2010/2011 онтой нь харьцуулан үр дүнг гаргаж байгаагаараа онцлог болж байна.