Төгсөгчдийн судалгааг хийлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтийн захиалгаар “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2017”  үндэсний хэмжээнд судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээг 3 дах удаагаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа нь  их дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн ур чадварын хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдалд гарч буй өөрчлөлтийг судалж, дүн шинжилгээ хийх  замаар төгсөгчдийн ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн үр ашигтай бодлого боловсруулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг. Тус судалгааны онцлог нь 2017 онд судалгаанд түүвэрлэгдэн сонгогдсон оролцогчдыг 4 жил дараалан мөшгөн судалдаг, панел судалгаа юм. Энэ жилийн судалгаа нь өмнөх жилүүдээс түүврийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 2015-2016 оны хичээлийн жилд мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгуулллагыг мэргэжлийн анхан болон бакалаврын боловсрол эзэмшсэн 44,9 мянган төгсөгчдөөс 5000 төгсөгчдийг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэснээс 4909 төгсөгчдийг судалгаанд хамруулсан үндэсний хэмжээний томоохон судалгаа болсон онцлог байлаа.

Энэхүү судалгаанд идэвхитэй хамрагдаж бидний ажилд дэмжлэг үзүүлсэн төгсөгчдөө талархлаа илэрхийлье.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.