Техникийн нөхцөл олгох үйл ажиллагааны хэрэглэгчийн үнэлгээг тодорхойллоо

Энэхүү судалгаагаар Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн техникийн нөхцөл хүссэн хэрэглэгчдийн сэтгэл ханамж буюу иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг тодруулсан юм.

Судалгааг тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан зохион байгуулсан. Тоон судалгааны үр дүнг бататгах, илүү нарийвчилсан мэдээлэл олж авахын тулд чанарын судалгааг хийсэн.

ТООН СУДАЛГАА – CATI АРГА

Статистик арга аргачлалын дагуу түүвэрлэн авсан оролцогчоос асуулгын дагуу бэлтгэгдсэн судлаач (мэдээлэл цуглуулагч) утсаар судалгааг авсан. Судлаач тухайн судалгаанд оролцогчоос батлагдсан асуулгын хуудасны асуултуудыг нэг бүрчлэн асууж, програмд оруулах зарчмаар мэдээллийг цуглуулсан.

ЧАНАРЫН СУДАЛГАА – ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА

Фокус бүлгийн ярилцлагад хамрагдах хүмүүсийг тодорхой чиглэлээр ангилан (ААН Байгууллагуудын эрх бүхий албан тушаалтан; Иргэн) сонгосон.

ЧАНАРЫН СУДАЛГАА – ГАНЦААРЧИЛСАН ЯРИЛЦЛАГА

Ганцаарчилсан ярилцлагын хувьд бүлгийн ярилцлагад оролцохоос татгалзсан судалгаанд зайлшгүй хамруулах шаардлагатай эрх бүхий ажилтныг хамруулсан.

Судалгааны үр дүн нь захиалагч компанийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай суурь мэдээлэл болох учиртай юм.

Бидэнтэй хамтран ажилласан УБЦТС ТӨХК–ийн хамт олонд талархал илэрхийлэн, ажилд нь өндөр амжилт хүсье.