“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” мониторинг хийлээ

“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” мониторинг судалгааны мэдээллийн баазад стандарт хангалт, мэдээллийн бодит байдалд хяналт шалгалт хийх ажлыг гүйцэтгэлээ. Энэхүү хяналт шалтгалын ажлын үндсэн зорилго нь мэдээллийн бааз дахь зөрүүтэй мэдээллүүдийг шүүн гаргах, дүгнэлт анализ хийж, алдааг илрүүлэх, гарсан алдааг засварлах, бүх цаасан бичиг баримтын зөрүүтэй бүртгэлийг илрүүлж засварлахад оршиж байсан.

Хяналт шалгалтын ажлыг 2016 оны 05 дугаар сараас эхлэн 2016 оны 09 сарын 09-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Дараах 3 түвшиний хяналтыг хийсэн. Үүнд:

  1. “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгаанд нийт 15625 оролцогч хамрагдсан
  2. Хяналт шалгалтыг үндсэн 3 хэсэг болон шалгалтын явцад нэмэгдсэн нэмэлт ажил гэсэн 4 шатлалаар 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хяналт, шалгалтын ажлыг өрнүүлсэн. Үүнд:
  3. “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгаанд “Randomized” буюу судалгаанд оролцогч 8214 хүүхэд, судалгаанаас хасагдсан 924 хүүхэд, судалгаанаас татгалзсан 7 хүүхэд нийтдээ 9145 сурагчдаас хэмжилт авсан. Бүх хэмжилтийг жилд 1 удаа хийх бөгөөд жин болон өндрийн хэмжилтийг 3 сард 1 удаа үзэхээр төлөвлөсөн.
  4. Энэхүү шалгалтын зорилго нь хэмжилтийн үр дүнг “Consent and assent form”-ийн хэмжилтийн хуудас дахь үзүүлэлтийг “Red Cap” мэдээллийн санд оруулсан хэмжилтийн үзүүлэлттэй тулгаж, зөрүүтэй алдааг засварлахад оршино.
  5. “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгаанд “Витамин Д” ууж байгаа 8038 оролцогч хүүхдүүдийн тунгийн алдагдлыг илрүүлэн, сургууль тус бүрийн оролцогчдын илүү болон дутуу байгаа тунг тэнцүүлэх шаардлагатай тул хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.