Сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын чанар хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлох” судалгаа

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын захиалгаар “Сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын чанар хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлох” судалгааны ажлыг 2019 оны 10 сарын 04–с 11 сарын 15–ны хооронд гүйцэтгэлээ.

Уг зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хичээлээс гадуурх сонгон, секц дугуйлангийн үйл ажиллагааны цар хүрээг тогтоох, хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажлын нэр төрлийг нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах зөвлөмжийг боловсруулсан юм.

Мөн дэлхийд сайн боловсролын чанар, хүртээмжийг үнэлдэг нөлөө бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлд үндэслэн сурагчдад сайн боловсрол олгож буй улс орнуудын сургуулиас гадуурх үйл үйл ажиллагааны нэр төрөл, үнэ төлбөр, чанар хүртээмж, зарцуулж буй хугацаа, энэ талаар төрөөс баримталж буй бодлого, зарцуулж буй хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулсан шинжилгээ хийлээ.

Тухайлбал, Олон Улсад сургуулиуд сурагчдын сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тусгай сургалтын программыг зохиодог учир боловсрол эзэмшихийн зэрэгцээ тухайн хүний хувь хүний хөгжил, бүтээлч байдлыг хөгжүүлэх боломжийг давхар олгодог байна. Түүнчлэн шалгалтын үр дүнд анхаарал хандуулахаас илүүтэйгээр хичээлийг хэрхэн үр дүнтэй заах, сурагчид юуг өөрчилбөл цаашдаа илүү сайн сурах хандлагатай байна вэ, сурах явцыг сурагчдад сонирхолтой болгох тал дээр голчлон анхаарлаа хандуулдаг ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй