Sica LLC - СУРГАЛТ & ЗӨВЛӨГӨӨ
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
15844
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15844,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

СУРГАЛТ & ЗӨВЛӨГӨӨ

СУРГАЛТ

Мэргэжлийн өндөр түвшинд судалгаа, шинжилгээ хийх чадвартай СУДЛААЧ бэлтгэх сургалтыг олон улсын арга аргачлалын дагуу, практик туршлага дээрээ үндэслэн зохион байгуулдаг.

Энэхүү сургалтаар судалгааны ажлын зорилго тодорхойлохоос эхлээд, төлөвлөлт хийх, асуулга боловсруулах, оновчтой түүвэрлэлт хийх, мэдээлэл цуглуулах, мэргэжлийн программ дээр өгөгдөл оруулах, үр дүнг боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих, захиалагчид танилцуулах хүртэлх бүхий л үе шатыг эзэмших болно.

Санал болгож буй сургалт
  • Улирал тутмын сургалт: Улиралд 1 удаа “СУДЛААЧ” бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг.
  • Сэдэвчилсэн сургалт: Тодорхой сэдвийн хүрээнд мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулдаг.
  • Байгууллагын захиалгат сургалт: ААНБ-ын захиалгаар тусгайлан батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт, зөвлөгөө өгдөг.
Сургалтын үр дүн
  • Мэргэшсэн, ёс зүйтэй судлаач болно.
  • Судалгааны түүвэрлэлт хийх арга зүйг эзэмшин, түүврийн оновчтой хэмжээг тодорхойлон, тархаалт хийх чадварыг эзэмшинэ.
  • Үнэн бодитой, чанартай мэдээлэл цуглуулах арга техникийг эзэмшинэ.
  • Судалгааны үр дүнг CSPro болон SPSS програм дээр оруулах, мэдээллийг боловсруулах, шаардлагатай үр дүнг гарган авах, шинжилгээ хийх чадварыг эзэмшинэ.
  • Судалгааны үр дүнг боловсруулахад ашиглагддаг дүн шинжилгээ хийх арга зүйд суралцана.
  • Судалгааны үр дүнг тайлбарлах, задлан шинжлэх, захиалагч болон хэрэгцээт бүлгийнхэнд хүргэх чадварыг эзэмшинэ.
Сургалтын онцлог
  • Сургалт эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд судалгааны төрлүүдээс сонголтоо хийн бодит кейс дээр ажиллах бөгөөд иж бүрэн дүн шинжилгээ хийдэг.
  • Амжилттай суралцсан төгсөгч бүр “СУДЛААЧ” сертификатыг гардан авдаг.
  • Амжилттай суралцсан төгсөгч SICA компанид дадлагажигчаар ажиллах боломжтой.
Бидний хийсэн судалгааны ажлууд