Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа

Бид бүхэн “Каритас Чех Репаблик”-ийн захиалгаар Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд зорилтот бүлгүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилготойгоор “Сургалтын хэрэгцээг тодорхойлох” судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Хамрах хүрээг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Булган аймгийн Булган сум болон Хишиг-Өндөр сум гэж тодорхойлон нийт 503 өрхөөс түүвэр судалгааг авч, 28 удаагийн ганцаарчилсан ярилцлага хийсэн. Мөн хог хаягдлын менежменттэй холбоотой батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө, бусад холбогдох баримт бичгүүд болон өмнө хэрэгжсэн ажлууд, тэдгээрийн тайлан мэдээ зэрэгт дүн шинжилгээ хийв.

Энэхүү судалгаа нь хуванцар хог хаягдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад оролцогч талуудын ойлголт мэдлэгийг тодорхойлох, тэдгээрт чиглэсэн сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал мэдээллийн эх үүсвэр болно гэдэгт итгэж байна.

Бидэнтэй хамтран ажилласан Каритас Чех Репаблик байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй