Sica LLC - СУДАЛГАА
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
15771
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15771,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

СУДАЛГАА

ТООЛЛОГО

Тооллого нь тогтоосон хугацаанд нийгэм, эдийн засгийн үзэгдэл үйл явцын тодорхой шинж чанарын олонлогт багтаж буй бүх нэгжийг хамруулан судалгаа явуулж, тухайн олонлогийн бүтэц, шинж чанар, тоо хэмжээний талаар бүрэн гүйцэд, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх үйл ажиллагаа юм.

Манай улсад одоогийн байдлаар албан ёсоор (Үндэсний статистикийн хороо) “Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого”-ыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам, “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг жил тутам, “Аж ахуйн нэгжийн тооллого”-ыг 5 жил тутам, “Хашаа, худаг, тэжээлийн тооллого”-ыг 3 жил тутам, “Хөдөө аж ахуйн ээлжит тооллого”-ыг 10 жил тутам, завсрын тооллого, судалгааг 5 жил тутамд явуулдаг.

Эдгээр тооллого судалгаанаас гадна бусад салбарт тооллого хийх хэрэгцээ шаардлага маш их байдаг. Бид энэхүү орон зайг харан үйл ажиллагааныхаа нэг бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн.

Тооллого судалгааг явуулахад шаардлатай хүчин зүйлс:

tools-1
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
stopwatch
ЦАГ ХУГАЦАА
team
ХҮНИЙ НӨӨЦ
rich
ЗАРДАЛ, МӨНГӨ

Тооллого судалгаа явуулахад тухайн байгууллагаас хүний нөөц, цаг хугацаа, тоног төхөөрөмжөөс гадна их хэмжээний мөнгө, санхүү шаардлагатай болдог. Бид эдгээр асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж өөрсдийн арга зүй, туршлагатай болсон.

Манай компани нь хувийн байгууллагуудаас анх удаа тооллого хийсэн бөгөөд “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл тооллого”, “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа болон баригдаж буй оффисын зориулалттай барилга, байгууламжийн тооллого”, “Шингэн хүнс борлуулдаг цэгүүдийн тооллого”–г захиалагч компаниудын хүсэлтээр хийж гүйцэтгэсэн нь бидний үйл ажиллагааны цар хүрээ, боломжийг илтгэн харуулж байна.

БИЗНЕСИЙН СУДАЛГАА

Бизнесийн судалгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, нийлүүлэлтийн байдал, бизнесийн нөхцөл боломж болон худалдан авалтын шийдвэр гаргалтын тухай мэдээллийг цуглуулах тасралтгүй үйл ажиллагаа юм.
Энэхүү мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг шинжлэх үйл ажиллагаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээг хангаж байгаа эсэхийг тодруулах төдийгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн өөрчлөлт, шинэчлэлт хийх, худалдан авалтын нэмэлт үйлчилгээнүүд, урамшууллын бодлого зэрэг шийдвэр гаргахад ашиглагдаж байдаг. Энэ хүрээнд бид дараах судалгааны бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Үүнд:

САЛБАРЫН СУДАЛГАА

Тухайн салбарын талаарх таны мэдэхийг хүсэж буй мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгдөг. Энэ нь макро түвшний мэдээллүүд буюу хоёрдогч мэдээллийн судалгаанд үндэслэдэг. Хоёрдогч мэдээллийн голлох эх үүсвэрүүд нь Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, яам, тамгын газрууд болон холбогдох байгууллагууд, төсөл хөтөлбөр, бодлогын бичиг баримтууд байдаг.

СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх, хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээний юунд, хэр ач холбогдол өгч, хэр сэтгэл ханамжтай байгаа эсвэл сэтгэл ханамжгүй байгааг тодорхойлдог.

huleelt

ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ
КОМПАНИЙН НИЙТ
ОРЛОГЫН 65%
БҮРДҮҮЛДЭГ.

Сэтгэл ханамжийн судалгааны хүрээнд SATISFACTION DRIVERS загвар, NET PROMOTER SCORE, LOYALTY MATRIX, BUSINESS IMPACT MATRIX, PRIORITIES FOR IMPROVEMENT зэрэг загваруудыг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

БРЭНДИЙН СУДАЛГАА

Брэндийн зах зээлд болон хэрэглэгчид байршиж буй үнэ цэнэ, брэндийн танигдсан байдал, чанар, үнэнч байдал зэргийг тодорхойлдог.

ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖИЙН СУДАЛГАА

Таны үйл ажиллагаа явуулж буй зах зээлийн хэмжээ, өсөлт бууралт, өөрийн компанийн болон өрсөлдөгчдийн зах зээлд эзлэх хувь, хүчин чадал, үнэ зэрэг мэдээллүүдийг бий болгодог.

ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА

Бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж байгаа хэрэглэгчийн бүтэц (нас, хүйс, гэрлэлтийн байдал г.м), дадал зуршил (сонирхол), хандлага, худалдан авалтын онцлог, хэрэглэгчийн сонголтод нөлөөлж буй хүчин зүйлс болон хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлдог.

ХЭРЭГЛЭГЧЭЭ БҮРЭН ТАНИХ НЬ  ҮРГЭЛЖ ДАВУУ ТАЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙДАГ…

zah-zeel

Зан төлөвийн судалгааны хүрээнд хэрэглэгчийн ХАР ХАЙРЦАГ-ны загвар, VALS-ийн загвар, зан төлөвт нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ гэх мэт олон улсын арга аргачлалыг ашигладаг.

БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУДАЛГАА

Энэхүү судалгаагаар тухайн байгууллагын ажиллах орчин, ажилчдын сэтгэл ханамж гэх мэт байгууллагатай холбоотой дотоод үйл ажиллагааг судалдаг бөгөөд энэ хүрээнд бид дараах 4 төрлийн судалгааны бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд:

  • Ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа
  • Байгууллагын соёлын судалгаа
  • Хүний нөөцийн судалгаа
  • Цалингийн судалгаа
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУРШИЛТ СУДАЛГАА

Таны зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүний амт, чанар, өнгө үзэмж нь хүмүүст хэр хүрч байгааг мөн ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай байгааг, хэрэглэгчийн үнэлгээгээр гаргадаг судалгаа юм. Энэ судалгааны хүрээнд бид дараах 4 төрлийн судалгааг санал болгодог:

  • Blind test
  • Сав баглаа боодлын туршилт, судалгаа
  • Бүтээгдэхүүний концепт тест
  • Ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа

Танай бүтээгдэхүүний хөгжлийн түвшин, онцлогоос хамааран дээрх 4 төрлийн судалгааны аль нэгийг эсвэл хосолсон хэлбэрээр хийлгэх боломжтой.

MAPPING (БОРЛУУЛАЛТЫН СУВАГ)-ИЙН СУДАЛГАА

Компанийн болон өрсөлдөгчдийн борлуулалтын сувгийн тоо, байршил, хүртээмж зэрэг мэдээллийг цуглуулж мэдээллийн бааз үүсгэх бөгөөд энэхүү мэдээллийн баазыг газрын зурагтай холбон онлайнаар харах боломжтой вэбэд суурилсан мэдээллийн систем бий болгодог. Ингэснээр баазад байгаа мэдээллийг нэмэх, хасах, шинэчлэл хийх бүрэн боломжтой борлуулалтын сувгийн программтай болдог. Уг программ нь тодорхой эрх бүхий хэрэглэгч борлуулалттай холбоотой бүх төрлийн мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран тухай бүрт нь авах боломжийг олгодог.

Мөн дээрх мэдээллийг тухайн газар нутгийн хүн ам зүй болон бусад хүчин зүйлсийн хамаарлыг газар зүйн мэдээллийн системд хамтад нь байршуулах боломжтой.

НУУЦ ХУДАЛДАН АВАЛТЫН СУДАЛГАА

Судалгаа авахад бэлтгэгдсэн нууц хэрэглэгч үйлчилгээний салбараар үйлчлүүлж үйлчилгээний чанар болон бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандартад нийцэж байгаа эсэхийг ажиглалтын аргаар судалдаг.

СОЦИОЛОГИ (НИЙГЭМ)-ИЙН СУДАЛГАА

Социологийн (нийгмийн) судалгаа нь ямар нэг үзэгдэл, үйл явцын талаарх олон нийтийн санаа бодол, хандлагыг танин мэдэх, түүндээ үндэслэн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх зорилгоор хийгддэг. Энд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн үзүүлэлтүүдийг хамруулан ойлгодог.

Бид өнөөгийн байдлаар дараах төрлийн нийгмийн судалгааг хийж гүйцэтгээд байна.

society

УЛС ТӨРИЙН СУДАЛГАА

РЕЙТИНГИЙН СУДАЛГАА

Улс төрийн нам, улс төрчдийн танигдсан байдал болон рейтингийг тодорхойлдог.
Манай компани 2012, 2016 оны Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуульд нэр бүхий улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн судалгааг хийсэн туршлагатай бөгөөд бид сонгуулийн хуулийн өөрчлөлттэй уялдуулан энэ төрлийн бүтээгдэхүүнээ шинэ арга зүй, дэвшилтэт технологи ашиглан та бүхэнд хүргэж байна.

СОНГОГЧИЙН ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА

Сонгогчдын зан төлөв нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тус судалгаагаар сонгогчдын (нас, хүйс, гэрлэлтийн байдал г.м), дадал зуршил (сонирхол), хандлага, онцлог шинж зэрэг сонгогчдын сонголтод нөлөөлж буй хүчин зүйлс болон сонгогчдын үнэнч байдлыг тодорхойлдог. Мөн саарал бүлэг буюу улс төрийн идэвхигүй бүлгийн онцлог шинжийг тодорхойлон гаргадаг.

PR, ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА

Улс төрийн нам, улс төрчдийн имиж бүрдүүлэлт буюу улс төрчийн дүр төрх, хэв маягийг тодорхойлон гаргана. Бид судалгаанд суурилсан PR, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА

Нийгэм, эдийн засаг болон улс төрийн салбарт болж буй үйл явдал, гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нийгмийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлдог. Үүнд:

  • Засаглал, шийдвэр гаргалт
  • Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал
  • Иргэдийн улс төрийн хандлага
УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДОТООД СУДАЛГАА

Улс орны хөгжил, ардчилсан байдал нь төрийн эрхийг барьж буй улс төрийн намын дотоод зохион байгуулалт, үнэт зүйл, үзэл баримтлал, улс төрийн соёлоос шууд хамааралтай байдаг. Тус судалгааны хүрээнд улс төрийн намын бүтэц, институтчилэгдсэн байдал, гишүүдийн зан төлөв, хандлага, үзэл баримтлал, ардчилсан байдал, улс төрийн нөлөөлөл зэргийг судалдаг.