“Статистикийн тоо мэдээллийн хэрэглээ–Судалгаанд суурилсан хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэлээ

Монгол улсад Статистикийн байгууллага үүсч, хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд ҮСХ болон МУИС хамтран “Статистикийн тоо мэдээллийн хэрэглээ–Судалгаанд суурилсан хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Судалгаа, шинжилгээний Эс Ай Си Эй ХХК нь тоон мэдээллийн хэрэглэгч хийгээд судалгааны салбарт тэргүүлэгч болохын хувьд энэхүү хурлын 3 дугаар байрын шагналыг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон Ц. Тэгшжаргал (ҮСХ-ны ахлах шинжээч) болон Г.Нямдорж (МБДС-ийн Зах зээл судлалын 4-р ангийн оюутан) нартаа цаашдын бүтээлд нь амжилт хүсье.

Судалгаатай танилцах:

“Салбар хоорондын тэнцлийн үр дүнд үндэслэсэн импортын татварын нөлөөллийн шинжилгээ”
“Эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн эконометрик шинжилгээ”