ОХУ-ын “Интратул” группийн төлөөлөгчид 10 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд Монголд ажиллаж байна

ОХУ-ын “Интратул” группийн төлөөлөгчид 10 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд Монголд ажиллаж байна. Тус компани нь дэвшилтэт тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх, инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлд ажилладаг ОХУ-ын томоохон групп компани юм.

Манай компани нь 2018 оноос “Интратул” группийн охин компани болох “Интра Прожект” ХХК-тай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Иймд бид манай оронд хүрэлцэн ирсэн тус компанийн Хөгжил хариуцсан дэд захирал А.А.Шевченко болон Уулын үйлдвэрийн төслийн удирдагч В.А.Шейко нарыг хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар өргөн хүрээний уулзалт хийлээ.

Бидэнтэй хамтран ажилладаг найрсаг хойд хөршүүддээ ажлын амжилт хүсье.

SICA LLC – ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй