Оффисын зориулалттай барилгын зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Улаанбаатар хотын тодорхой бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа болон баригдаж буй оффисын зориулалттай барилга, байгууламжийн байршил, үнэ, бусад үйл ажиллагааг тандалт хийх байдлаар судаллаа.

Тус судалгаанд зөвхөн оффисын зориулалттай барилга/баригдаж буй барилга, үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг ч дээд давхруудыг оффисын зориулалтаар ашигладаг барилга, жижиг хэмжээний оффисын зориулалтаар ашиглаж буй барилгуудыг хамруулсан.

Судалгааг Улаанбаатар хотын А, B, C зэрэглэлд байрлах зорилтот байгууламжийн радиуст орших барилгуудаас авсан бөгөөд тус зэрэглэлд байрлах оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй 132 барилга, байгууламжийг хамруулав.

Судалгааны ажлыг 2014 оны 04 сарын 07-ны өдрөөс 04 сарын 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.

Дараах үндсэн үзүүлэлтүүдийн хүрээнд судалгааг гүйцэтгэлээ. Үүнд:

  • Байршил,
  • Ашиглалтад орсон огноо,
  • Гүйцэтгэгч, захиалагч байгууллага,
  • Давхрын тоо,
  • Худалдах/ түрээслэх үнэ – үнийн ялгаварлал байдаг эсэх,
  • Автомашины зогсоол/ багтаамж,
  • Барилгын хийц.