Улаанбаатар хотын тодорхой бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа болон баригдаж буй оффисын зориулалттай барилга, байгууламжийн байршил, үнэ, бусад үйл ажиллагааг тандалт хийх байдлаар судаллаа.
Тус судалгаанд зөвхөн оффисын зориулалттай барилга/баригдаж буй барилга, үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг ч дээд давхруудыг оффисын зориулалтаар ашигладаг барилга, жижиг хэмжээний оффисын зориулалтаар ашиглаж буй барилгуудыг хамруулсан.
Судалгааг Улаанбаатар хотын А, B, C зэрэглэлд байрлах зорилтот байгууламжийн радиуст орших барилгуудаас авсан бөгөөд тус зэрэглэлд байрлах оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй 132 барилга, байгууламжийг хамруулав.
Судалгааны ажлыг 2014 оны 04 сарын 07-ны өдрөөс 04 сарын 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.
Дараах үндсэн үзүүлэлтүүдийн хүрээнд судалгааг гүйцэтгэлээ. Үүнд:
- Байршил,
- Ашиглалтад орсон огноо,
- Гүйцэтгэгч, захиалагч байгууллага,
- Давхрын тоо,
- Худалдах/ түрээслэх үнэ – үнийн ялгаварлал байдаг эсэх,
- Автомашины зогсоол/ багтаамж,
- Барилгын хийц.