Нууц худалдан авалтын судалгаа

Улаанбаатар хотын томоохон автомашин худалдааны төвүүдэд нууц худалдан авалтын судалгааг хийж гүйцэтгэлээ.

Нууц худалдан авалтын судалгааны судлаач нь тусгай дүр төрхийг бүрдүүлж, дүрд хувирсан бөгөөд тодорхой зарчмыг баримтлан худалдааны төвүүдэд үнэлгээг өгөв. Судлаачид нь өмнө нь шоурүүмүүдээр үйлчлүүлэн автомашин худалдан авч байсан хэрэглэгчид байсан тул үнэлгээг мэргэжлийн түвшинд өгч чадсан юм.

Нууц худалдан авалтын судалгаагаар автомашин худалдааны шоурүүмүүдийн гадаад, дотоод орчин, тохижилт, ажилтнууд, үйлчилгээг нэг бүрчлэн үнэллээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон автомашин худалдааны төвүүд нь байршил, худалдаалж буй брэнд, маркаасаа хамаараад тохижилт, гадаад, дотоод орчинг бүрдүүлж чадсан байв. Харин ажилтнуудын харилцаа, үзүүлж буй үйлчилгээ зарим худалдааны төвүүдэд хангалтгүй байсан юм.

Томоохон худалдааны төвүүдийг авсан үнэлгээнээс нь хамааруулаад байр эзлүүлж, жишиг үйлчилгээтэй төвийг шалгаруулсан бөгөөд тус үйлчилгээний төвүүдийн жишгээр ажиллахыг захиалагчдаа санал болголоо.