“Ногоон барилгын практик” хичээлийн агуулга, хүртээмжийн мониторинг судалгаа

Каритас Чех ОУБ-ын захиалгаар “Ногоон барилгын практик” хичээлийн чанар хүртээмжийн мониторинг судалгааг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

Тус мониторинг судалгааны хүрээнд “Ногоон барилгын практик” хичээлийг судалж буй сургуулиудын хичээлийн талаарх ойлголт, мэдлэг, хандлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг нарийвчлан судалсан юм. Судалгаанд 11 сургууль хамрагдсан бөгөөд 250 оюутан, 42 багш оролцсон.

Оюутнууд болон багш нарын аль аль нь “Ногоон барилгын практик” хичээлийг ихээхэн сонирхон судалж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан бөгөөд багш нар энэ хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахыг 100% дэмжсэн бол, оюутнууд ижил төстэй барилгын мэргэжлийн ангиудын сургалтын хөтөлбөрт оруулахыг 75% дэмжиж байна. Түүнчлэн багш болон оюутнуудын хувьд байгаль орчинд ээлтэй, ногоон барилгажилт гэсэн ойлголтыг авч үлдэж чадсан нь тус хичээлийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Хамтран ажилласан Каритас Чех ОУБ-ын хамт олонд талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.