Бид нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ жилийн баяраар Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг нэн ядуу 2 өрхөд тусламж үзүүллээ.
Бүтэн өнчин 3 дүүгийн хамт амьдардаг Уянга охин болон 3 хүүхэд, ээжийн хамт өрх толгойлон амьдардаг Мөнхцэцэг нарт дулаан хөнжил, өвлийн хувцас, түлээ, нүүрс, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг өгч, чин сэтгэлийн яриа өрнүүлэн нэг өдрийг өнгөрүүллээ.
Энэхүү аян нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах ба бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудын эхлэл байсан.
Сэтгэгдэл үлдээх